Дэлхийн 80 улсад 32,000 гаруй салбартай хамгийн том кофены газруудын нэг болох АНУ-ын Старбакс компани Орос-Украины нөхцөл байдлаас болж ОХУ дахь бүх салбараа бүр мөсөн хааж байгаа гэдгээ өнгөрсөн даваа гарагт зарлалаа.
Старбакс компанийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард ОХУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан боловч 15 жилийн турш хамтарч ажилласан улсынхаа 130 салбарыг дахиж нээхгүйгээр үйл ажиллагааг нь зогсоохоор шийдсэн нь энэ юм.
Старбакс компанийн мэдэгдсэнээр тэд ОХУ дахь 2,000 ажилчдынхаа цалинг зургаан сарын турш өгөх бөгөөд түнш байгууллагуудад нь ажилд ороход туслалцаа үзүүлэх юм байна. Уг компанийн адилаар дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторануудын нэг болох Мкдоналдс хэдхэн хоногийн өмнө ОХУ дахь үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож байгаа гэдгээ зарласан.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)