Франц улсын Европын асуудал эрхэлсэн сайд Клемон Бон өнгөрсөн ням гарагт Еврей олон нийтийн радио станцаар дамжуулан Украин улсын Европын холбоонд элсэх асуудлын тухай өөрийн үзэл бодлыг илэрхийллээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Украин улсын Европын холбоонд элсэн орох үйл явцад 15-20 жил шаардлагатай. Хэрэв хэн нэгэн Украин улсыг 6 сар, 1 жил эсвэл 2 жилийн дотор Европын холбооны гишүүн болно гэж ярьж байвал ямар ч эргэлзээгүй тухайн хүн худлаа ярьж байна гэсэн үг. Европын холбоонд элсэн орох үйл явц болон бүх гэрээг мэддэг хүний хувьд хэлэхэд Украин улсад хамгийн багадаа 15 жил хэрэгтэй. Би энэ үгээрээ бүтэн нэг үеийн Украинчуудын урмыг хугалж байгаа байх. Гэхдээ энэ бол бодит байдал.
Мөн ноён ерөнхийлөгч Эмманюэль Макроны санаачилж байгаа нэг төсөл бий. Энэ нь Европын холбооны гишүүн биш боловч нэгдэх чин хүсэлтэй орнуудыг улс төрийн болон бусад үйл ажиллагаанууддаа хамруулах нэмэлт төсөл юм. Европын холбоонд албан ёсоор богино хугацаанд нэгдэх боломжгүй ч Европын холбооны улс төр, эдийн засаг болон эрчим хүчний төслүүдэд Украин улс багтсан байгаа гэдгийг хэлэх байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)