Украины эрүүгийн хуулийн 438-аар зүйлд заасны дагуу Чупахивка хотод 62 настай зэвсэггүй иргэнийг хөнөөсөн 21 настай олзлогдсон орос цэрэг болох Вадим Шишимариныг дайны гэмт хэрэгт буруутган шүүх хурлаар оруулж ял шийтгэлийг нь өгөхөөр болсон.
Улмаар уг хэргийг Киевийн дүүргийн шүүх өнгөрсөн лхагва гарагт шүүсэн. Вадим Шишимариныг бүх насаар нь хорих ялаар шийтгэх төлөвтэй байгаа ба тэрбээр Орос-Украины дайны гэмт хэргээр шийтгэгдэж буй анхны цэрэг болж байгаа юм. Хэт олон хэвлэл мэдээллийнхэн шүүхийн танхимд цугларсан тул шүүх хурлыг пүрэв гараг хүртэл хойшлуулсан. Энэхүү шүүх хурлын дараа Украины шүүх олон мянган дайны гэмт хэрэгтнүүдийг яллахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар орос цэргүүдийн үйлдсэн байж болзошгүй 12,000 гаруй дайны гэмт хэргийн тохиолдлууд бүртгэгдээд байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)