Орос-Украины нөхцөл байдлаас болж Канад улс ОХУ-ын үндэсний зурагтын сувгийг хаагаад байсан бол ОХУ хариу үйлдэл үзүүлж Канадын CBC сувгийн Москва дахь товчоог хааж сэтгүүлчдийнх нь визийг хүчингүй болгосон байна. Энэ асуудлын талаар CBC-ын олон нийттэй харилцах албаны дарга Чак Томпсон: “Бид Москва дахь товчооныхоо үйл ажиллагааг сүүлийн 44 жилийн турш тогтвортой явуулсаар ирсэн ба одоогийн байдлаар ОХУ-д байдаг Канадын цор ганц зурагтын суваг. Манай байгууллагын сэтгүүл зүй Канадын засгийн газраас тэр чигтээ тусгаарлагдсан байдалтай байдаг боловч ОХУ уг хоёр ялгаатай байгууллагуудыг нэгтгэн үзэж ийм шийдвэр гаргасанд нь харамсаж байна. Энэ нь ОХУ-ын хэвлэлийн эрх чөлөөг боомилж буй нэгэн хэлбэр юм. Сүүлийн жилүүдэд ОХУ-д ажиллаж байсан сэтгүүлчдээрээ бид маш их бахархаж байгаа бөгөөд цаашид ч хилийн чанадаас ОХУ-ын тухай мэдээллүүдийг хүргэсээр байх болно.” гэжээ.
Мөн түүнээс гадна Канад улсын ерөнхий сайд Жастин Трюдо: “Канадын хэвлэл мэдээллийн байгууллагыг эх орноосоо хөөх нь бодит үнэнийг олон нийтэд түгээх боломжийг хязгаарлах гэсэн байж боломгүй үйлдэл байлаа. Сэтгүүлчид ямар нэгэн цензур болон айлган сүрдүүлэлтгүйгээр амар тайван ажиллах ёстой. ОХУ, Украин дахь аймшгийг дэлхий нийтээс нуухыг завдаж байна.” хэмээн цахим хаяг дээрээ бичжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)