Орос-Украины нөхцөл байдлаас болж Европын холбооны болон дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьж, дипломатуудыг нь эх орноoсоо гаргасаар байгаа билээ.
Тэгвэл ОХУ хариу арга хэмжээ авч Италийн 24, Испанийн 27, Францын 34 дипломатчийг Москва хотоос хөөж эх орноосоо гаргажээ. ОХУ-ын гаргасан албан ёсны мэдэгдлийг орчуулбал: “Итали улс ОХУ-ын 30 дипломатчийг ор үндэслэлгүйгээр эх орноосоо гаргаж илт дайсагнасан үйлдэл гаргасан тул Итали улсаас ОХУ-д суугаа элчин сайд Жоржо Старасийг Москва хотоос албадан гаргасан.
Испанийн эрх баригчид Франц улсад суугаа Оросын 27 дипломатчийг хүн бус хэмээн зарлан өдөөн хатгасан шийдвэрээс болж Испани улсаас Москва хотод суугаа элчин сайд Маркос Гомез Мартинезийг хөөсөн. Мөн Франц улс манай улсын 41 дипломатчийг эх орноосоо хөөн гаргасан тул тус улсын дипломатчийг ОХУ-аас хөөн гаргасан.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)