Худалдаа, хөгжлийн банкны Байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” Аян үргэлжилсээр байна. Өнгөрөгч 4 сарын урамшууллын эздийг 5 сарын 10 өдөр ХХБ-ны фэйсбүүк хуудсаар тодруулсан бөгөөд тус сарын азтай 25 харилцагч Happy Show арга хэмжээний үеэр шагналаа гардан авлаа. Хуримтлалыг дадал болгох, Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилготой тус аяны 4-р сарын урамшууллын эздэдээ баяр хүргэж, 7-р сард тодрох 1 өрөө байрны эзэн болохыг хүсэн ерөөе.
500 мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болсон харилцагчийн сэтгэгдэл:
Хуримтлалтай Монгол аянд оролцож 1 өрөө байрны эзэн болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Урамшууллын тохирлыг ажлаа тараад харих замдаа үзэж горьдлого тавиад л, урамшууллынхаа дугаарыг хараад явж байсан. Тэгсэн яг миний дугаар гарч ирээд намайг зарлахад итгэж өгөөгүй. Үнэхээр өөрийгөө азтан болчихно гэж бодоогүй. 1 өрөө байрны сугалаанд оролцох 5 эрх нэмэгдлээ үнэхээр баяртай байна. Хуримтлалтай байснаараа санхүүгийн эрсдэлээсээ ч хамгаална, мөн хуримтлуулсны минь төлөө урамшуулж байна шүү дээ. Бяцхан хүүхдээс эхлээд өндөр настнууд гээд бүх насны хүмүүс азтан болжээ. ХХБ-ны хамт олондоо үнэхээр их баярлалаа. 7 сарын 1 өрөө байрны тохирол болтол бүр илүү хуримтлуулна аа😊
2 сая төгрөгийн хадгаламжийн эзэн болсон хүүгийн аавын сэтгэгдэл:
Хүүдээ анх төрөхөд нь Маамуу хүүхдийн хадгаламж нээж өгч байсан. Манай гэр бүл хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамгийн өндөр хүүтэй хадгаламжийг сонгон нээж өгч байсан. Өнөөдөр хүү маань 2 сая төгрөгийн хадгаламжийн эзэн боллоо. Үнэхээр их баяртай, сэтгэгдэл өндөр байна. Та бүхэндээ баярлалаа.
Хуримтлалтай Монгол аян нь 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээсэн болон хадгаламждаа 100,000₮-н орлого хийх бүрд урамшууллын 1 эрх олгож байгаа. Цуглуулсан эрхээрээ урамшууллын тохиролд оролцож сар бүрийн 25 азтай харилцагчийн нэг болох боломжтой. Мөн аяны төгсгөлд СУПЕР УРАМШУУЛАЛ 1 ӨРӨӨ БАЙРНЫ эзнийг тодруулах юм. Урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хуримтлалтай Монголыг Бүтээцгээе