Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой асуудлаар хоорондоо утсаар 70 гаруй минутын турш ярих үедээ Франц улс Украин улсыг зэвсгийн нэмэлт тусламжаар хангах тухай амлалт өгчээ. Тэрбээр уг мэдээллийг үнэн гэдгийг баталсан ба өөрийн албан ёсны мэдэгдэл дээрээ: “Украин улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж ирэх долоо хоногоос улам эрчимжинэ. Украин улсын Европын холбоонд нэгдэх тухай хүсэлт ирэх зургадугаар сард шалгагдаж эцсийн шийдвэр гарна. Украин улсын ерөнхийлөгч В.Зеленский бид хоёр Украин улсад нэмэлт зэвсгийн тусламж үзүүлэхээс гадна Украины үр тариа хил давж чадахгүй байгаагаас болж дэлхий нийтэд хоол хүнсний хомстол үүсэх асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан.” гэжээ. Одоогийн байдлаар Франц улс хэр их хэмжээний зэвсэг Украин улс руу илгээх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)