НАТО-гийн гаргасан мэдээллийн дагуу НАТО-гийн тэргүүн буюу ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ лхагва гарагт Швед, Финландын элчид сайд нартай уулзахаар болжээ. Уг улсууд нь хоёулаа НАТО-д элсэн орох хүсэлтэй байгаа гэдгээ энэ долоо хоногийн эхэнд мэдэгдсэн тул энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа гэнэ. Мөн энэхүү уулзалтын үеэр Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж өргөдлөө хүлээлгэн өгөхөөр болсон байна. Үүний дараа тус орнуудын удирдагчид пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзахаар төлөвлөжээ. Өргөдлөө өглөө гээд Швед, Финланд улсууд шууд НАТО-гийн гишүүн болохгүй бөгөөд уг холбооны гишүүн 30 орон бүгд санал нэгтэйгээр тэднийг элсүүлэхийг хүлээн зөвшөөрсөн цагт тэд НАТО-гийн албан ёсны гишүүд болно.
Эх сурвалж: CNN