Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский 75 дахь удаагийн Каннын кино наадмын нээлтийн үеэр бичлэг хэлбэрээр үг хэлжээ. Түүний хэлсэн үгсийг орчуулбал: “Өнгөрсөн үе шиг одоо цагт хүртэл дарангуйлагчид байсаар байна. Ийм учраас эрх чөлөөний төлөөх дайн өрнөсөөр байна. Энэхүү хүнд цаг үед өнгөрсөн үеийн адилаар кино урлагийн салбар ямар нэгэн бүтээл хийх хэрэгтэй. Жишээ нь 1940-өөд оны Чарли Чаплины Аугаа дарангуйлагч гэх кино тухайн үедээ дарангуйлагчдыг зогсоогоогүй ч ирээдүй цаг дээр би бүхэн Нацист Германы дарангуйллыг бодитоор харсан. Кино урлагийн салбар эрх чөлөөний төлөөх тэмцлийн ялалтын үнэ цэнийг ирээдүй үед харуулах ёстой. Дарангуйлагчид энэ дайнд ялахгүй. Украинчууд ялалт байгуулах болно.” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN