Мариуполь дахь Азовсталын гангийн үйлдвэрээс 264 украин цэргүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээ дэлхий нийтээр тархсaны дараа Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийж өөрийн цахим хаягаараа дамжуулан олон нийтэд түгээлээ.
Тэрбээр, “Хүнд өдөр байлаа. Өнөөдрийг бид Украин улсыг болон Украинчуудыг хамгаалахын тулд хамтдаа даван гарч чадлаа. Украины зэвсэгт хүчин, Улаан загалмайн олон улсын нийгэмлэг, хэлэлцээ хийсэн бүлэг хүмүүс гэх мэт олон хүнд хувиасаа талархал илэрхийлмээр байна.
Бид Азовсталын гангийн үйлдвэрийн бүслэлтээс гарсан залуусынхаа амийг аварч чадна гэж найдаж байна. Тэдний зарим нь маш хүнд шархадсан бөгөөд одоо эмнэлгийн тусламж авч байгаа. Бидний эрхэм зорилго бол Украин баатруудаа эх оронд нь эсэн мэнд амьдруулах. Энэ дэлхий дээрх эрүүл саруул ухаантай, өрөвдөх сэтгэлтэй бүх хүмүүс миний энэхүү үгсийг ойлгоно байх” гэжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (15)