Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.
Оны эхний дөрвөн сарын байдлаар төмөр замын тээврээр 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая тонн буюу 22.3 хувиар буурчээ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны байдлаар төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан байсан бол энэ оны байдлаар давхардсан тоогоор 555.6 мянга болж өмнөх улиралаас 90 мянган зорчигчоор өссөн үзүүлэлттэй байна.
Агаарын тээврээр ирсэн ачаа эхны дөрвөн сарын байдлаар 3.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 2.8 мянган тонноор буюу 3.4 дахин өссөн байна. Агаарын тээврээр зорчигчдийн тоо давхардсан тоогоор 181.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 148.6 мянгаар өссөн байна.
Т.Мөнхжаргал