НАТО-гийн албан ёсны гишүүн найман орон болон Швед, Финланд улсуудыг хамруулсан “Зараа” гэх цэргийн сургуулилт Эстони улсад явагдаж байна.
Уг сургалтад ойролцоогоор 15,000 цэрэг оролцож байгаа бөгөөд тэдгээр цэргүүд хамгийн ойрхон ОХУ-ын цэргийн баазаас дөнгөж 64 километрийн зайд байрлаж байгаа юм байна. Ийнхүү ОХУ-ын хилийн ойролцоо цэргийн сургалт хийж байгаа нь ОХУ-ын зэвсэгт хүчний Украин улс руу довтлохоос өмнөх нөхцөл байдалтай тун төстэй байгаа юм. Мөн тус сургалт нь хоёрдугаар сарын 24-өөс өмнө зохиогдох төлөвлөгөөтэй байсан ч Орос-Украины нөхцөл байдлаас болж гурван сарын турш хойшлогджээ. Урьдчилсан мэдээллээр энэхүү сургалт нь зургадугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: BBC