ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Финланд болон Швед улсуудын НАТО-д элсэх хүсэлтээ гаргахаар болсон тухай өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Финланд, Шведийн НАТО-д элсэх явдал ОХУ-д заналхийлэл болж чадахгүй. Учир нь манай улс тэдэнтэй найрсаг харилцаатай. Гэхдээ НАТО-гийн цэргийн байрлах байршлын тэлэлтэд бид хариу үйлдэл үзүүлэх болно. Ямар хариу үйлдэл үзүүлэхээ НАТО-гийн гаргах үйлдлүүдийг харж байж шийднэ.
ОХУ-ын хувьд CSTO (ХАБГБ) буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос, Тажикстан гэх орнуудын цэргийн холбоо) гишүүн орон. Энэхүү хэцүү үед КСТО-гийн гишүүн орнууд бие биедээ туслах нь мэдээжийн хэрэг. Бид тун удахгүй цэргийн хамтын ажиллагааны тухай мэдэгдэл хийнэ” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (9)