“Монголын Маркетингийн Холбоо”-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах гэж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 24 маркетингийн зөвлөх - 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүйзөвлөгөө өгнө.
Жижиг дунд бизнес эрхлэгчид нь
- Маркетингийн судалгаа
- Борлуулалтын арга, хэрэгсэл
- Нийгмийн сүлжээний маркетинг
- Хэрэглэгчидтэй холбогдох нь
- Эвент, арга хэмжээ зохион байгуулах
- Хүчирхэг брэнд бүтээх нь
- Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
- Үнэ тогтоох аргачлал
- Маркетингийн албаны чиг үүрэг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц
гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн оролцох боломжтой юм.
/Жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2018он/
Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоос хамааран тусгайлсан маркетингийн нэгжгүй байх нь элбэг. Мөн Ковид-19 цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө цөөнгүй саад бэрхшээл, сорилтууд тулгараад байгааа энэ цаг үед маркетингийн зөвлөхтэй нэг бүрчлэнуулзаж, өөрсдийн тулгамдсан асуудалд шийдэл, шинэ санааг олж авах боломж бүрдэж байгаа нь өдөрлөгийн давуу тал юм
Тус өдөрлөг нь 2022 оны 5 сарын 19-нд МҮХАҮТ-нд 14:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
- Бүртгэл 5-р сарын 17-ны өдөр хаагдана.
- Бүртгэлийн холбоос: https://forms.gle/cnqBKVCmTZTKDgDZ9
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8810 2018