НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өнгөрсөн ням гарагт сэтгүүлчидтэй ярилцаж байх үедээ Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой хувь хүний үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр: “Украин улс энэ дайн ялж чадна. Энэхүү дайн ОХУ-ын төлөвлөсний дагуу өрнөхгүй байна. Тэд Киевийг эзлэх үедээ бүтэлгүйтсэн ба одоо Харьковын эргэн тойронд ухарч Донбасс дахь томоохон тулаанууд зогссон. Тэд стратегийн зорилгодоо хүрч чадахгүй байсаар байна. Украинчууд эх орноо эр зоригтойгоор хамгаалан тулалдаж байгаа. Тэдэнд гаднын түнш улсууд нь олон тэрбум ам.долларын үнэтэй зэвсгийн тусламж үзүүлсээр байна. Манай байгууллагын хувьд ч гэсэн дайныг удаан хугацаанд үргэлжлүүлэхгүйн тулд ОХУ-д хандах хандлагаа цаашид улам хатуу болгох болно. Мөн Финланд болон Швед улсуудад НАТО-гийн үүд хаалга нээлттэй.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)