Дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц Пуэрто Рикогийн далайн эргээс 18.5 километрийн зайд хөмөрч одоогийн байдлаар 11 хүний цогцос олдоод байгаа гэдгийг АНУ-ын эргийн хамгаалалтын албаны ажилтан мэдээлжээ.
Одоогоор тэдгээр дүрвэгчдийн аль улсаас гаралтай хүмүүс болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд далайн эргийн хамгаалагчид уг хөлөг онгоцонд байсан 31 хүний амийг аварсан байна. АНУ-ын гаалийн ажилчид, хилийн хамгаалалт болон Пуэрто Рикогийн цагдаа нар осол гарсан газар ажилласаар байгаа ба дүрвэгчид бүгд аврах хантааз өмсөөгүй байжээ.
Эх сурвалж: CNN