НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бизли Орос-Украины нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа зогсоогоод буй Хар тэнгис дэх Украины боомтууд удаан хугацаанд хаалттай байснаар дэлхий нийтийг хоол хүнсний хомстолд оруулах аюултай гэдгийг анхаарууллаа.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Эдгээр боомтууд хаалттай байснаар дэлхий даяар олон сая хүн хоол хүнсний хомстолд орж амь насаа алдах болно.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж хэлэхэд, хэрэв өөрт чинь зүрх сэтгэл гэж байдаг бол Украины далайн боомтуудыг нээ! Өөрийн чинь Украин улсын тухай юу гэж бодож байгаа нь хамаагүй. Хүн төрөлхтний төлөө эдгээр боомтуудыг дахиж нээх хэрэгтэй байна.
Дараагийн хоёр сарын дотор эдгээр боомтууд нээгдэхгүй бол Украин улсын эдийн засгаас гадна дэлхий нийтийн хоол хүнсний нөөц үлэмж хэмжээгээр унах болно. Хэрэв ингэвэл Молдав гэх мэт улсууд хуурай газрын боомтоор дамжуулан Украин улсын үр тариаг хил давуулан бусад орнууд руу түгээх шаардлагатай.”
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (19)