Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон Финланд улс НАТО-д элсэн орох шийдвэрийг гаргахад тун ойрхон байгаа энэ цаг үед тэдний шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр, “Финландын бүрэн эрх улсын хувиар гаднын нөлөөлөлд оролгүйгээр гаргаж буй шийдвэрийг нь бүрэн дэмжиж байна” гэж хэлсэн бөгөөд түүнээс гадна Их Британийн ерөнхий сайд Брос Жонсон болон Германы канцлер Олаф Шольц нар Финланд улсыг дэмжиж байгаа гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдсэн.
Харин Финланд улсыг НАТО-д элсэхгүй байж найрсаг хөршийн харилцаагаа хадгалахыг ОХУ анхааруулсан. Финланд улс ОХУ-тай ойролцоогоор 1,300 километрээр хиллэдэг бөгөөд тус улсын удирдагч, “Хэрэв бид НАТО-д элсэн орвол энэ нь Владимир Путиний өөрийнх нь хийсэн үйлдлүүдийн үр дүн гэсэн үг” гэж хэлж байсан удаатай.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)