19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн түүхийн дурсгал болон өдгөө бидний дунд бэлгэдэл, соёл, эрхэм чанараа хадгалсаар ирсэн онцгой нэгэн сүм музей Улаанбаатар хотын дунд буй. Их жанжин Д.Сүхбаатар Чойжин ламын сүмийн хойно ард түмэндээ үг хэлж, хожим нь 1925 онд тухайн газарт Сүхбаатарын талбайг байгуулсан гэдэг.
Мөн 1951 онд Засгийн газрын ордныг Чойжин ламын сүмийн хойно байгуулсан нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулжээ.
Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг аж.