Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа гадаадын компаниудад зориулсан жиргээг өөрийн твиттер хаяг дээрээ байршуулжээ.
Түүний жиргээг орчуулбал, “ОХУ манай улсад жигшүүрт харгислалыг үйлдсээр байгаа энэ цагт ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа гадаадын компаниуд Украинчуудын цусаар будагдсан мөнгө олж байна гэсэн үг юм. Би Герман компаниудыг ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож оронд нь Украин улсад бизнесээ эхлүүлэхийг уриалж байна. Ингэснээр та бүхэн Европ тивд энх тайван тогтоох үйл хэрэгт хувь нэмэр оруулах юм. Бид одоогийн нөхцөл байдалд Герман улсын байр суурь өөрчлөгдөж байгааг харж байна. Тэдний байр суурь зөв зүгийг чиглэж байгаа” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)