Финланд улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үедээ НАТО-д элсэх тухай ам нээлээ.
Тэрбээрь “Финланд улс ирэх ням гарагт НАТО-д элсэх хүсэлтээ гаргах төлөвтэй байна. Үүний дараа уг асуудлыг даваа гарагийн өглөө парламентын санал хураалтаар оруулж эцсийн шийдвэр гарах болно. Манай орны ирээдүйг шийдэх маш чухал асуудал тул парламентын хэлэлцүүлгийг үр дүнтэй, зөв явуулах нь хэрэгтэй.
Орос-Украины нөхцөл байдал Европ тивийн орнуудын аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгаа. Үүний дараа хүмүүсийн НАТО-г харах үзэл бодол өөрчлөгдсөн. Түүхэнд анх удаа Финландын ард түмний олонх нь НАТО-д элсэх шийдвэрийг дэмжиж байна. Мөн бид НАТО-д элсэн орохоор төлөвлөж байгаа Швед улсын удирдлагуудтай холбогдож санал солилцсон” гэжээ. Хэрэв Финланд улс НАТО-д элсэн орвол тус холбооны 31 дэх гишүүн орон болох юм.
Эх сурвалж: CNN