Украин болон бусад өөрсдийгөө тунхагласан орнуудаас дүрвэн орж ирж буй хүмүүсийг түр хоргодуулах есөн байршлыг ОХУ нээсэн гэдгээ өнгөрсөн лхагва гарагт зарлалаа.
ОХУ-ын 53 бүс нутагт 523 ширхэг түр орогнуулах төв үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэдгээрт өнөөдрийн байдлаар 34,140 хүн (11,790 хүүхэд) байрлаж байгаа юм байна. Харин Украин улсаас ОХУ руу нэвтрэн орох үүд хаалга болох Ростов хавьд 66 ширхэг хоргодох байр байгаа юм байна.
Харин Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский, “Орос цэргүүд манай ард түмнийг Мариуполь хот болон Донбассын бүс нутгаас олноор нь цуглуулан эх орон руугаа шилжүүлж байна. Энэ явдлыг дайны гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй. Дайн эхэлснээс хойш хагас сая Украинчууд ОХУ-ын хилийг давсан. Тэдний ихэнх нь ОХУ руу явахыг хүсээгүй нь тодорхой” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)