ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос-Украин болон бусад Европ тивийн орнуудын нөхцөл байдлын тухай ОХУ-ын үзэл баримтлалыг бусдад түгээлээ.
Тэрбээр, “Манай улс Европ тивд дайн зарлахыг хүсэхгүй байна. Гэхдээ Украин улсыг илт дэмжиж буй Барууны орнууд уг нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байгаа. Хэрэв тэд манай улсын оршин тогтнолд заналхийлбэл бид цөмийн зэвсгээ ашиглах тухайгаа өмнө нь мэдэгдсэн.
Харин бидний газрын тос болон байгалийн хийн гадаадын зах зээл дээрх наймааны хувьд гэвэл бидэнд хангалттай худалдан авагчид байгаа. Бид Оросын холбоотон орнуудад байгалийн баялгаа худалдаалдаг үнээсээ хамаагүй их үнээр Барууны орнуудад зарах болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (15)