Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Францын нэгэн их сургуулийн оюутнуудад цахимаар илтгэл тавих үедээ Орос-Украины нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй тайлбарыг хүргэжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Буча болон Мариуполь хотуудад юу тохиолдсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өдөр өнгөрөх тусам орос цэргүүдийн тусламжтайгаар Украин улсад шинэ Буча, шинэ Мариуполь хотууд бий болж олон сая хүмүүс зовлон шаналал дунд амьдарч байна. Тэдний эдгээр үйлдлүүд нь бидний ОХУ-тай хэлэлцэх тэвчээрийг барагдуулсаар байгаа.
Гэхдээ хэтэрхий оройтоогүй байгаа дээр тэдэнтэй уулзалт зохион байгуулан хэлэлцээр хийж дайныг төгсгөхөд бид үргэлж бэлэн. Бид энэхүү дайнд ялалт байгуулж алдсан бүх газар нутгаа эргүүлэн авах болно.
Украинчууд өөрсдийн хүч чадлаа дэлхий нийтэд аль хэдийнээ батлан харуулсан” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (17)