ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд иргэний хуулийг түр халж тулааны хуулиар солих төлөвлөгөө байхгүй гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ.
Тулааны хуулийг ихэвчлэн дайн тулаантай байгаа улс орнууд хэрэглэдэг бөгөөд уг хуулийн үед тухайн бүс нутгийн цэргийн командлагчид хууль тогтоож хэрэгжүүлэх хязгааргүй эрхтэй. Харин гадаадын дайн судлаачид болон хэд хэдэн эх сурвалжууд Владимир Путин уг хуулийг хэрэгжүүлэх гэж байна гэсэн мэдээллийг тараагаад байсан ч тэднийг Дмитрий Песков няцаалаа.
Эх сурвалж: CNN