Өнгөрсөн лхагва гарагт Украины Ерөнхий прокурорын газар Сумы хотод өөрийгөө хамгаалах чадваргүй 62 настай эрийг хөнөөсөн гэх хэргээр орос цэргийг яллахаар шүүх хурал болохоор болсон гэдгийг албан ёсоор зарлалаа.
Түүнийг Вадим Шишимаринд гэдэг ба Москва дахь Кантемировын 4-ээр танкийн дивизийн 32010-аар цэргийн ангийн командлагч бөгөөд энэ жил дөнгөж 21 нас хүрч байгаа юм байна. Тэрбээр хоёрдугаар сарын 28-нд унадаг дугуйгаар гэр лүүгээ явж байсан 62 настай украин эрийг буудан хөнөөсөн бөгөөд түүний хэргийн тухай хангалттай их нотлох баримтыг Украины Ерөнхий прокурорын газар цуглуулаад байгаа гэнэ. Прокурорын газар болон мөрдөн байцаагчид түүнийг дайны хууль тогтоомж, ёс зүйг зөрчиж, гэмгүй иргэнийг санаатайгаар хөнөөсөн гэх хэргээр яллаж хамгийн багадаа 10-15 жил, цаашлаад насаар нь шоронд хорих шийтгэл өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Одоогоор Вадим Шишимаринд Украин улсад хамгаалалтад байгаа.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)