Орос-Украины нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч буй өнөө цагт Мариуполь дахь Азовсталын гангийн үйлдвэрийн ойр хавиар хамгийн ширүүн зэвсэгт мөргөлдөөнүүд өрнөж байгаа.
Харин ОХУ-ын зэвсэгт хүчинд бууж өгөхөөс татгалзаж уг үйлдвэрийг хамгаалан тулалдаж буй Украин цэргүүдийн төлөөлөл болох Валэрия болон Эндрю нар тавдугаар сарын 5-нд албан ёсоор эхнэр нөхөр болж тэдний дайны талбар дээр гэрлэж буй зураг цахим орчин тархсан. Гэвч харамсалтай нь дөнгөж эхнэртэй болоод байсан Эндрю тавдугаар сарын 8-нд нас баржээ.
Уг мэдээллийг Валэрия өөрийн цахим хаягаараа дамжуулан баталсан бөгөөд түүний мэдэгдлийг орчуулбал, “Чи гурван өдрийн турш миний албан ёсны нөхөр байсан. Гэвч үүрд мөнх чи миний жинхэнэ хайр байх болно. Миний хүндэт нөхөр Эндрю мин, чи үргэлж хамгийн шилдэг нь байсан. Цаашид ч хамгийн шилдэг нь байх болно. Одоо надад чамаас үлдсэн зүйлс гэвэл миний нэрний ард бичигдэх чиний овог, чиний гэр бүл болон хамтдаа өнгөрүүлсэн дурсамжууд. Орос цэргүүдийн бүслэлтээс амьд гарна гэдгээ би амлаж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)