Монгол Улсын арилжааны ТОП5 банкны нэг Төрийн банк Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулан 2021 онд 24.9 тэрбум гаруй татвар төлж, улсын төсөвт 15.8 тэрбум гаруй, орон нутгийн төсөвт 9.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлж Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газрын талархлыг хүртжээ.
Төрийн банк нь 2021 онд нийт активаа 8.9 хувиар өсгөж 3.8 их наяд төгрөгт, нийт зээлийн хэмжээгээ 27.5 хувиар өсгөж 2.4 их наяд төгрөгт, өөрийн хөрөнгөө 11.7 хувиар өсгөж 388.5 тэрбум төгрөгт хүргэсэн бөгөөд 45.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм.
Тус банк нь Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг дэмжин, олон нийтэд хүргэх шаардлагатай арга хэмжээнүүдийг түргэн шуурхай үр дүнтэйгээр хэрэгжүүлж, банкны үйлчилгээг харилцагчдад тасралтгүй хүргэн ажиллаж байна.
Өнгөрсөн онд “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г дэмжин ажиллаж 441.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд нийт олгосон зээлийн 61%-ийг иргэд, 39%-ийг ААН-үүдэд олгожээ.
Төрийн банкаар 2 сая иргэн үйлчлүүлдэг бөгөөд хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг банкны хувьд “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” болох зорилт тавин дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулан банк санхүүгийн салбартаа манлайлал үлгэр дууриалал үзүүлэн ажиллаж байна.
ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИГЧ-ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ БАНК
Сэтгэгдэл (1)