Украины Батлан хамгаалах яамны тагнуулын албаны мэдээлж буйгаар орос цэргүүд Украин улсын эзлэгдсэн бүс нутгуудаас их хэмжээний үр тариаг хулгайлан хил давуулж байгаа юм байна. Тагнуулын алба, “Украин улсаас хулгайлагдсан үр тарианы нэлээд хэсэг нь Газар Дундын тэнгис дэх ОХУ-ын ачааны хөлөг онгоцнууд дотор байгаа. Тэд хулгайлсан үр тариагаа эхний ээлжид Сири улс руу зөөвөрлөж тэндээсээ хууль бусаар Ойрх Дорнодын орнууд руу худалдаалах өндөр магадлалтай.
Тэд дайн эхэлснээс хойш энэ мэтийн гэмт хэргийг үйлдэж манай улсын үр тариаг өөрсдийн мэтээр экспортолсоор байгаа. Мөн Украин улсын үр тариа ургуулдаг гол бүсүүдийн нэг болох Запорожье мужийн Полохи орчмын агуулахад байгаа үр тариа болон наранцэцэгийн үрийг орос цэргүүд эх орон руугаа тээвэрлэхээр бэлдэж байна. Хугайд алдагдсан үр тарианы хэмжээг нарийн гаргах боломжгүй ч хамгийн багадаа хагас сая тонн үр тариаг орос цэргүүд хулгайлсан” гэжээ.
Украин улс нь экспортолдог үр тарианыхаа хэмжээгээр дэлхийд тавдугаар байранд жагсдаг газар тариалангийн салбар өндөр хөгжсөн орон.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)