Орос-Украины нөхцөл байдлаас болж дэлхийн ихэнх орнууд ОХУ руу нуруугаа харуулж байгаа энэ үед Беларусь улс тэдний хамгийн дотнын анд нөхрийн хувиар дэмжлэг үзүүлсээр байгаа. ОХУ-ын цэргүүд Беларусь улсын газар нутагт байрлаж улмаар Украин улс руу Беларусийн хилээр дамжин нэвтэрч байсан.
Тэгвэл Беларусийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга Виктор Гулевич, “АНУ болон тэдний холбоотнууд улсын хил дээрх цэргийн байдлаа нэмэгдүүлсээр байгаа тул манай улс ч мөн адил цэргийн хүчээ хил дээрээ төвлөрүүлэхээр болсон. Бүгд Найрамдах Беларусь улсын аюулгүй байдлыг хангахын тулд урд хэсгийн хил дээр тусгай хүчний цэргийн ангиудыг тактикийн гурван чиглэлээр тараан байрлуулж байгаа.
Украин улс 20,000 гаруй цэргийг манай улсын хилтэй ойрхон байрлуулсан тул бидэнд хариу үйлдэл үзүүлэхээс өөр арга байсангүй. Мөн Польш гэх мэт улсын Балтын болон Газар Дундын тэнгис дэх байлдааны хөлөг онгоцнууд, манай улсын дээгүүр нисэн өнгөрч буй байлдааны онгоцнууд нь бидний аюулгүй байдалд заналхийлсээр байна” гэж хэлжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа дайн шинжээчид Беларусь улсыг Украин дахь дайнд нэгдэн ороход бэлэн болсон гэдгээ дэлхий нийтэд зарлаж байна хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN