1948 онд Их Британийн колоничлолоос гарсан цагаасаа хойш Шри-Ланка улс түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямралтайгаа нүүр тулаад байгаа билээ. Үүний үр дүнд сингалчууд эвлэлдэн нэгдэж нийслэл хот Коломбогийн гудамж талбайд сар гаруй хугацааны турш жагсаал цуглаан зохион байгуулж ерөнхийлөгч Готабая Раджапаксаг огцрохыг шаардсаар байна. Гэвч өчигдөр буюу өнгөрсөн даваа гарагт уг нөхцөл байдал хяналтаас гарч хүчирхийллийн шинжийг агуулсан эхний үйлдлүүд гарлаа. Одоогийн байдлаар таван хүн нас барж, 190 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа бөгөөд жагсагчид улсынхаа ерөнхийлөгч болон бусад удирдагчдын орон гэрийг галдан шатаажээ. Эрх баригчид уг хүчирхийллийг дарах гэж оролдож байгаа бөгөөд улс орон даяар хөл хориог лхагва гараг хүртэл сунгажээ. Готабая Раджапаксагийн байшингийн шатаж буй бичлэг цахим орчинд тархсан бөгөөд Готабая Раджапаксаги болон түүний гэр бүлийн гишүүд нь өөр газарт байсан тул галаас болж эрүүл мэндээрээ хохироогүй.
Эх сурвалж: BBC