АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Птотомак дахь Ардчилсан намын үндэсний хорооны хандивын арга хэмжээний үеэр өнгөрсөн даваа гарагт Ялалтын баяраар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэлсэн үгсийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр, “Владимир Путин өөрийгөө НАТО болон Европын Холбоог задалж чадна гэж бодсон. Владимир Путин аливаа зүйлсийг маш сайн тооцоолж чаддаг ч энэ удаа алдсан. Одоо тэрбээр Украин дахь дайнаас гарах аргаа олохгүй байгаа” гэж хэлсэн бол Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки, “ОХУ-ын хил рүү ойртож тэдэн рүү дайрах төлөвлөгөө НАТО-д байхгүй. Владимир Путиний хэлсэн үгс илт худал байлаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (21)