1945 оны тавдугаар сарын 9-нд Нацист Герман Зөвлөлт Холбоот улс бoлон тэдний холбоотон орнуудад бууж өгснөөр дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор өндөрлөсөн.
Уг онцгой үйл явдлыг тохиолдуулан улс орноосоо шалтгаалан жил бүрийн тавдугаар сарын 8 эсвэл 9-ийг “Ялалтын баяр” хэмээн тэмдэглэдэг болсон. Өнөөдөр Ялалтын баярыг ОХУ Улаан талбай дээр тэмдэглэн цэргийн парадыг зохион байгуулж байгаа бөгөөд уг үйл ажиллагааны дундуур ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэллээ.
Тэрбээр, “Бидний үүрэг бол дэлхий дахинд аймшигт дайны нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд чадах бүхнээ хийх. Барууны орнууд манай улсын хил рүү ойртон ирж бидэн рүү халдахыг санаархаж байсан тул Украин улс руу дайралт хийхээс өөр арга бидэнд байгаагүй. Барууны орнууд бидэнтэй хэлэлцээ хийх бидний саналыг сонсох ямар ч сонирхолгүй байгаа. НАТО-гийн орнуудад тусдаа төлөвлөгөө байгаа. Бид зүгээр л эзлэн түрэмгийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (24)