Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын газар нутаг руу нэвтрэн орж гал нээж эхэлсэн. Уг нөхцөл байдал үүссэнээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсад тийм ч хүчирхэг байж чадахгүй байгаа.
Үүний улмаас тэд Украин улсын хойд болон төв хэсгийн хотуудыг эзлэн авах төлөвлөгөөгөө түр хойш тавьж цэргийн хүчээ Украин улсын зүүн болон урд хэсгүүдэд төвлөрүүлсэн. Олон улсын дайн шинжээчдийн үзэж буйгаар орос цэргүүдийн тулааны талбар дээрх ур чадвар болон хоорондын ойлголцол нь маш муу байгаа гэнэ. Уг асуудалтай холбоотойгоор Их Британийн тагнуулын алба ОХУ-ын зэвсэгт хүчний байлдааны хэрэгслийн хохирлыг тогтоожээ.
Уг судалгааг та бүхэн танилцуулахад, 675 ширхэг явган цэргийн байлдааны машин, 612 ширхэг танк, 347 ширхэг хуягт байлдааны машин, 163 ширхэг их буу, 108 ширхэг цэрэг тээвэрлэгч хуягт машин, 58 ширхэг дрон, 39 ширхэг нисдэг тэрэг, 26 ширхэг байлдааны онгоц, 6 ширхэг байлдааны хөлөг онгоц тус тус багтжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (16)