Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлж буйгаар “Жи 7” гэх Их Британи, Америкийн Нэгдсэн улс, Франц, Канад, Япон, Итали, Герман гэх дэлхийн өндөр хөгжилтэй долоон орны ээлжит нэгэн хурал цахимаар эхэлжээ.
Уг хурал нь ОХУ-ын Ялалтын баярын өмнөх өдөр зохион байгуулагдсан бөгөөд Орос-Украины сүүлийн үеийн нөхцөл байдал дээр тулгуурлан Украин улсад дэмжлэг үзүүлэх сэдвийн дор өрнөсөн. Мөн уг хуралд тэдгээр долоон орны удирдагчдаас гадна Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский зочноор оролцжээ.
Мөн тэд ОХУ-д тавих ээлжит хоригуудынхаа талаар хэлэлцсэн байх боломжтой бөгөөд энэхүү тухай асуухад Цагаан ордны албаны хүмүүс “Цаг нь ирэх үед бүх юм тодорхой болох болно” гэсэн хариуг өгчээ.
Эх сурвалж: CNN