Монгол Улс 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Олон улсад хилээ нээлттэй болгон зарласантай холбоотойгоор оны эхний дөрвөн сарын нийт дүнгээр Монгол Улсад 25236 жуулчин ирсэн гэсэн тооцоог БОАЖЯ-аас гаргажээ. Улмаар Монгол улсын эдийн засгийн эргэлтэд 21.162.285 ам долларын орлого оруулсан байна. Дээрх зурагт Монгол улсад ирсэн жуулчдыг улсаар нь, өмнөх оны мөн үетэй харьцуулан үзүүлэв.