Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг орой бүр өөрийн цахим хаягаараа дамжуулан бичлэг хэлбэрээр дэлхий нийтэд хүргэдэг билээ.
Түүний өчигдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдлийг орчуулбал, “Мариуполь хотын Азовсталын гангийн үйлдвэр дэх зэвсэгт мөргөлдөөн одоо хүртэл дуусаагүй. Нүүлгэн шилжүүлэх шаардлагатай ард иргэд өнөөдрийг хүртэл тэнд байсаар байна. Маш олон хүүхэд, эмэгтэйчүүд тэнд гарах гарцгүй байсаар байна. Тамыг төсөөл. Тэр бол Азовсталын гангийн үйлдвэр.
Хүмүүс хоёр сар гаруйн хугацаанд байнгын бөмбөгдөлт, буудлага, үхэл хагацалтай хамт газар доор амьдарч байна. Украины эрх баригчид тэдгээр улсын баатруудаа аврах шийдлийг олохоор шаргуу ажиллаж байгаа. Тэд маш хүнд нөхцөл байдалд байгаа. Ихэнх нь шархaдсан ч үргэлжлүүлэн тулалдсаар байна. Өнгөрсөн ням гарагт 100 гаруй хүн уг үйлдвэрээс нүүлгэн шилжүүлэгдсэн” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)