Өнгөрсөн сард Украин, ОХУ-ын байлдааны хөлөг онгоцыг далавчит пуужингаар сөнөөсөн. Тэгвэл тэр үед уг хөлөг онгоцны байршлыг АНУ тогтоож өгсөн гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалжууд дэлгэлээ.
Украины зэвсэгт хүчин уг онгоцыг Хар тэнгист байх үед нь пуужин хөөргөхөөр болж байршлыг нь АНУ-аас нягталж асуусан ум байна. Улмаар АНУ тэдний хүсэлтийг хүлээн авч байршлыг тодорхойлж өгчээ. Гэхдээ Украины зэвсэгт хүчин пуужин хөөргөх гэж байгаа тухай АНУ мэдээгүй бөгөөд дайралт хийх тухай шийдвэрт нь огт нөлөөлөөгүй юм байна.
Дөрөвдүгээр сарын 14-нд хоёр удаа далавчит пуужинд оногдсон уг хөлөг онгоц далайд живж ОХУ-ын зэвсэгт хүчинд хүнд хохирол учруулсан. АНУ-ын тал сүүлийн сар гаруй хугацааны турш Украин улсыг тагнуулын мэдээллээр хангасаар байгаа ба уг мэдээллүүд дунд ОХУ-ын зэвсэгт хүчний байршил болон дараагийн төлөвлөгөөнүүд нь ч багтаж байгаа гэнэ. Гэхдээ АНУ-ын Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби: “Манай улс ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтнуудын байршлыг Украин улсад мэдэгдээгүй бөгөөд тэдний дайралт хийх шийдвэрүүдэд нь огтхон ч оролцоогүй. Украин улс бидний болон бусад түншүүдийн өгсөн мэдээллүүдийг нэгтгэж дайны талбар дээрх шийдвэрээ өөрсдөө гаргадаг.” гэж хариу мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)