Израиль улсын ерөнхий сайд Нафтали Беннетийн албанаас гаргасан мэдээллээс үзэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлсэн еврейчүүдийг доромжлох утга агуулсан үгсээс болж Нафтали Беннеттэй утсаар холбогдож уучлалт гуйжээ.
Уг мэдэгдлийг орчуулбал, “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины уучлалтыг манай улсын ерөнхий сайд Нафтали Беннет хүлээн авч Холокостод өнгөрүүлсэн еврейчүүдийн хүнд хэцүү цаг үеийг хамт дурссан явдалд нь талархсан” гэсэн байна.
Харин уг үйл явдал болсон эсэх талаар ОХУ-аас тодруулахад тэд хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Хоёр улсын удирдагчид Нацист Германыг ялан дийлсэн тавдугаар сарын 9 буюу Ялалтын баярыг онцгой ач холбогдол болгон хэлэлцэж дайны үед мөр зэрэгцэн тэмцэж явсан цагаа дурссан” гэх хариуг хэлжээ. Сергей Лавровын мэдэгдлийн дараа Израиль улс ОХУ дахь элчин сайдаа эргүүлэн татаж хоёр орны хоорондын харилцаа нэлээд хүнд байдалд ороод байсан юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)