Дипломат үнэмлэх эзэмшдэг хүмүүс дэлхийн ихэнх улс орнууд руу ямар нэгэн визанд хамрагдалгүйгээр шууд нэвтрэх эрхтэй байдаг. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны твиттер хаягаараа дамжуулан Европ тивийн орнуудын дипломат үнэмлэхийг хүчингүйд тооцохоор болсон гэдгээ зарлалаа.
Тэдний жиргээг бүрэн эхээр нь хүргэвэл, “ОХУ Европ тивийн ихэнх орны иргэдийн дипломат үнэмлэх болон тэдэнд зориулсан хялбаршуулсан визаны журмаа Европын Холбооны гишүүн орнууд, Дани, Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар гэх улсуудын засгийн газрын ажилчид, төлөөлөгчид, сэтгүүлчид, шүүхийн эрх мэдэлтүүдээс цуцалж байгаа гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN