Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы дарлалаас гарсан даничууд эрх чөлөөнийхөө 77 дахь жилийн ойн баяраа тэмдэглэж байх мөчид Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский тэдэнд зориулсан мэдэгдлийг төв талбай дээрээс бичлэг хэлбэрээр хийлээ.
Уг баярын үеэр даничууд дайны хөлд нэрвэгдээд буй Украин улсыг дэмжиж тэдний төрийн далбааг барин жагсжээ. Владимир Зеленскийгийн хэлсэн үгсийг орчуулбал, “ОХУ энэ дайныг зогсооход бэлэн биш байгаа. Тэд Украин улс болон Европын бусад орнуудыг эзлэх тухай мөрөөдсөөр байна.
Тэдний мөрөөдөл бол Европ тивийн эрх чөлөөг үгүй хийх. Гэхдээ тэдний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй. Бидний мөрөөдөж буй энх тайван бодитоор ирэх болно. Яг л танай улсад 77 жилийн өмнө ирсэн шиг.
Манай тивийн ирээдүй Украин улсаас хамаарах төлөвтэй байна. Зөвхөн бид ч биш, бидний хөрш орнууд энх тайвныг бүх зүйлсээс илүү хүсэж байна. Дайн хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ энх тайван цаг ойртож байгаа гэдэгт найдаж байна. Манай улсыг дэмжиж байгаа Данийн ард түмэнд талархал илэрхийлье. Мөн дайны үед нас барсан украин хүүхдүүдийг үргэлж сэтгэл зүрхэндээ тээж яваарай хэмээн та бүхнээс хүсэж байна. Одоогийн байдлаар 220 хүүхэд амиа алдсан” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)