Франц улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Эмманюэль Макрон болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр буюу өнгөрсөн мягмар гарагт хоёр цагийн турш хоорондоо утсаар ярьсан гэдгийг Францын Элисей ордон мэдэгдлээ.
Тэдний хэлж буйгаар Эмманюэль Макрон, Владимир Путинд дайнаас гарч болох сөрөг үр дагавруудыг анхааруулж Украин улсад өрнүүлж буй хэрцгий үйл ажиллагаагаа зогсоох хүсэлтийг тавьсан байна. Мөн тэрбээр Мариуполь хот болон Донбасс хавийн бүс нутгийн нөхцөл байдалд маш ихээр санаа зовниж буйгаа илэрхийлж Азовсталын гангийн үйлдвэрээс Украинчуудыг үргэлжлүүлэн нүүлгэн шилжүүлэх тухай саналыг Владимир Путинд тавьжээ.
Харин нөгөө талаас Владимир Путин Донбасс бүсийг хамгаалах цэргийн тусгай үйл ажиллагааныхаа тухай тодорхой тайлбарласан бөгөөд Азовсталын гангийн үйлдвэрээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг үндсэрхэг үзэлтнүүд зохион байгуулж байгаа тухай мэдээлэл өгсөн байна. Мөн тэрбээр Украин улстай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн. Эцэст нь Эмманюэль Макрон дайнаас болж үүсэх дэлхийн хоолны хомстлын тухай хэлэхэд Владимир Путин, “Уг асуудлыг Барууны орнууд улам хүндрүүлсээр байгаа” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)