АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улсынхаа их хурал болох Конгрессод ОХУ-ын өндөр боловсролтой иргэдийг татан авч ирэхийн тулд тэдэнд тавьдаг визаны шаардлагыг суллах саналыг тавьжээ. Орос-Украины нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хоёрдугаар сарын 24-өөс хойш арван хэдэн мянган өндөр боловсролтой оросууд эх орноо орхин гадаадын орнууд руу дүрвэн явсан байна. Энэхүү боломжийг ч Жо Байден үр өгөөжтэйгөөр ашиглаж эх орондоо шинэ тархины урсгал оруулахыг хүссэн нь энэ юм. Түүний хүсэлтийг нарийвчлан үзвэл математик, инженерчлэл, технологи, шинжлэх ухаан гэх салбаруудын мастер болон докторын зэрэгтэй ОХУ-ын иргэдэд виза олгох дүрмээ сулруулж тэдэнд боломжит ажлын байруудыг нь гаргаж өгөх тухай байв. Аливаа улс орон амар тайван тогтвортой бус байвал тус улсыг хамгийн эхэнд орхин гардаг хүмүүс бол сэхээтэн болон өндөр боловсролтой хүмүүс нь байдаг. Харин тэдгээр хүмүүсийн оюун ухааныг ашиглан дэлхийн бусад орнууд илүү ихээр хөгждөг системийг бид хүн төрөлхтний түүхийн явцад маш олон удаа харсан билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)