НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг хариуцсан дээд байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украин улсын газар нутаг руу довтолж эхэлсэн цагаас хойш хамгийн багадаа 5.5 сая Украинчууд эх орноо орхин дүрвэн гарчээ.
Эдгээр 5.5 сая хүнээс гадна 7.7 сая украинчууд өөрсдийн гэрээ орхин эх орон дотроо аюулгүй газар хайж дүрвэжээ. Үүнээс гадна 8.3 сая хүн ирээдүйд эх орноосоо дүрвэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 5.5 сая гэдэг бол Украин улсын нийт хүн амын 13.4 хувь бөгөөд зөвхөн ахмад настнууд, хүүхдүүд болон эмэгтэйчүүд л эх орныхоо хилийг давах боломжтой. Энэхүү 5.5 сая хүмүүсийг аль улсууд руу дүрвэсэн тухай мэдээллийг задлан та бүхэнд хүргэхэд, Польш улс руу 3.1 сая, Унгар улс руу 530,000, Словак улс руу 379,000, Румын улс руу 378,000, Молдав улс руу 448,000, ОХУ руу 681,000, Беларусь улс руу 25,000. Мөн 300,000 Украинчууд өөр улсууд руу шууд дүрвэн гарсан.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)