Орос-Украины нөхцөл байдлаас болж Европын Холбооны болон бусад өндөр хөгжилтэй орнууд ОХУ-д эдийн засаг болон улс төрийн хоригуудыг үе шаттайгаар тавьсаар байгаа билээ.
Тэгвэл Шинэ Зеланд улс өнгөрсөн даваа гарагт ОХУ-д шинэ түвшний хориг тавьж байгаа гэдгээ зарлалаа. Энэхүү хоригт ОХУ-ын парламентын 170 гишүүдийн нэрс болон нэр бүхий зургаан компаниудыг багтааж байгаа юм байна.
Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Нанаяа Махута уг шийдвэрийнхээ тухай, “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дайны машинууд Украин улсад хууль бус хууль бус харгис хэрцгий халдлагуудаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд бид энэхүү үйл ажиллагаануудад хамааралтай хүмүүсийг шинэ хоригтоо багтааж улсынхаа хар жагсаалтад оруулсан. Бид Украин улсыг чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Мөн Владимир Путин тэргүүтэй ОХУ-ын удирдагчдад хариуцлага тооцохыг эрмэлзэж байна. Одоогийн байдлаар 400 гаруй ОХУ-ын иргэд манай улс руу нэвтрэх боломжгүй болсон” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)