Германы канцлер Олаф Шольц Берлин хотод Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн хамт өнгөрсөн даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж шүүмжилсэн үгсийг хэлжээ.
Тэрбээр, “Украин улс дахь эзлэн түрэмгийллээ зогсоож, утгагүй аллагадаа цэг тавь! Бид эв нэгдэлтэй байж эдийн засгийг хөгжүүлэн, хамтын үйл ажиллагааг бий болгож илүү сайн ирээдүйг бүтээх ёстой болохоос нэг нэгэн рүүгээ довтолж дайн эхлүүлэх ёсгүй. Улс орнуудын хил дайн тулаан, хүчирхийллээс болж өөрчлөгдөх ёсгүй. ОХУ, Украин улсаас нэн даруй цэргүүдээ гаргах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (13)