Орос-Украины нөхцөл байдал улам бүр ширүүсэж буй энэ цаг үед Украин улсыг хамгийн ихээр дэмжиж буй орнуудын нэг бол Их Британи билээ. Тэгвэл Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины засгийн газарт зориулсан бичлэгийг өнгөрсөн мягмар гарагт цацжээ.
Тэрбээр уг бичлэг дээрээ, “Дэлхийн хоёрдугаар дайны үеэр британичууд маш хүнд цаг үеийг туулсан. Яг л өнөөдрийн Украинчуудтай адил. Гэхдээ бид тухайн хүнд цагт маш эв нэгдэлтэй, шийдэмгий байж чадсан. Иймээс одоо эргээд бодоход тухайн үе манай улсын түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй мөч болж үлджээ. Үүний адилаар Украинчууд өөрсдийнхөө эв нэгдэл, эр зориг, эх оронч үзлийнхээ ачаар хамгийн хүнд цаг үедээ хамгийн сайнаараа амьдарцгааж байна.
Хэзээ нэгэн өдөр үр ач нар чинь та нарыг түүх домог мэт дурсан бахархан ярьцгаах болно. Та нар эрх чөлөөнийхөө тэмцэж байгаа шүү дээ. Мөн манай улс 375 сая ам.долларын нэмэлт тусламжийн барааг Украин улс руу илгээхээр болсон” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (13)