АНУ болон Барууны орнуудын албан тушаалтнууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 9-нд эсвэл уг өдрөөс хойш Украин улстай албан ёсоор дайн зарлаж магадгүй хэмээн үзэж байна.
Ингэснээр Украин улсын зүүн болон өмнөд хэсгийг эзлэхээр оролдож буй ОХУ-д цэргийн бүрэн хүчээ ашиглах боломж олдох юм. Учир нь тавдугаар сарын 9 бол ОХУ-ын хувьд маш онцгой өдөр. Тэд 1945 оны энэхүү өдөр Нацист Германыг ялж жил бүрийн уг өдрийг “Ялалтын өдөр” хэмээн тэмдэглэх болсон.
Ийм учраас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг өдрийн бэлгэдлийн ач холбогдол, суртал ухуулгын үнэ цэнийг ашиглан Украин дахь цэргийн үйл ажиллагаа, дайсагналыг хурцадсан хэмээн үзэж дайныг албан ёсоор зарлах магадлалтай байгаа юм. Барууны орнуудын үзэж буйгаар хоёрдугаар сарын 24-өөс хойш 10,000 гаруй орос цэргүүд амиа алдсан бөгөөд тэдний Украин улсын томоохон хотуудыг эзлэн авах оролдлогууд ээлж дараалан бүтэлгүйтсээр байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (43)