ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэл дээрээ, “Адольф Хитлер еврей цустай хүн байсан. Еврейчүүдийг эсэргүүцдэг хамгийн ухаалаг хүмүүс бол еврейчүүд өөрсдөө байдаг” гэж хэлсэн.
Тэгвэл үүний хариу болгож Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагийн шөнө цацсан бичлэг дээрээ, “Тэдний Гадаад хэргийн сайд нь ийм үзэл баримтлалтай байна гэдэг үнэхээр харамсалтай.
Тэд дэлхийд хоёрдугаар дайнаас сурсан зүйлсээ мартаж орхижээ. Эсвэл ОХУ уг дайнаас юу ч сураагүй байх. Мэдээжийн хэрэг өнөөдөр Израиль улсад харгис хэрцгий зүйлс тохиолдож байгаа. Гэхдээ Москва дахь эсэргүүцлүүд тэндхийн нөхцөл байдлаас тийм ч ялгаатай биш. ОХУ-ын удирдах албан тушаалтан нь нацистуудын хийсэн гэмт хэрэгт еврей хүмүүсийг буруутгаж байна. Хэлэх ч үг алга даа” гэжээ.
Тэрбээр Украин улсын ерөнхийлөгч хэдий ч еврей гаралтай хүн билээ. Мөн түүнээс гадна Израиль улсын Гадаад хэргийн сайд Яир Лапид: “Өршөөл өгөхийн аргагүй хэрцгий үгс байлаа. Еврейчүүд Холоцаустад өөрсдийнхөө амийг хөнөөгөөгүй юм шүү.” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (14)