Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдээлснээр тус улсыг төлөөлөн Украин улсад суугаа элчин сайд бусад яамны ажилчдын хамт Киев хот руу эргэн очиж өнөөдөр буюу даваа гарагаас Украин улстай дипломат харилцаагаа дахин үргэлжлүүлэхээр болжээ.
Элчин сайд Ким Хён Тэ ажилчдынхаа хамт Украин улсын баруун хэсэг дэх Черновцыд Киев дэх нөхцөл байдал намжтал түр зуур орогнож байжээ. Ингэснээр Өмнөд Солонгос болон Украин улсууд илүү нарийн холбоотой ажиллах нөхцөл байдал үүсэж байгаа юм.
Эх сурвалж: CNN